"Хэрлэн Хивс", "Багануур", "Жидакс"-ын ханш хамгийн их өсөв

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2021-12-07 17:22:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид энгийн арилжаагаар 39 ХК-ийн 1.5 сая ширхэг хувьцааг 619,117,625.66 төгрөгийн үнийн дүнгээр арилжив. Үүнээс 17 ХК-ийн хувьцааны ханш дээшилж, 16 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн хувьцаа ханш тогтвортой байлаа. Энэ өдөр "Хэрлэн Хивс" (HRL+13.93%), "Багануур" (BAN+9.09%) болон "Жидакс" ХК (SOH+8.46%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байв. Харин "Баянгол зочид буудал" (BNG-13.64%), "Тэнгэрлиг медиа групп" (TNGR-13.49%) болон "Махимпекс" ХК (MMX-5.51%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа. Хөрөнгө оруулалтын 2 сангийн 69,464 ширхэг нэгж эрхийг 39.1 сая төгрөгөөр арилжлаа.

Багцын арилжаанд 6.6 сая ширхэг үнэт цаасыг 1 тэрбум төгрөгөөр арилжсан байна. ТOП-20 индекс 0.33 хувиар өсөж 39913.75 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,322,238,418,471.13 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   

Холбоотой мэдээ