БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ирийн дурсгалыг хүндэтгэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-12-17 12:08:00
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Умард Солонгосын ард түмний удирдагч Ким Жөн Ирийн таалал төгссөний 10 жилийн дурсгалын өдрийг БНАСАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд өчигдөр зохион байгуулсан тухай тус улсын ЭСЯ-наас мэдээлэв. 


Тус ёслолыг Монголын Жүчэгийн үзэл суртлын судалгааны байгууллага, найрсаг хамтын ажиллагаатай байгууллагууд санаачилсан юм.  Хуралд УИХ дахь Монгол-БНАСАУ-ын парламентын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн П.Анужин, БНАСАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд О Сын Хо оролцож үг хэлсэн байна. 


Удирдагч Ким Жөн Ир Ард түмнээ бурхан гэсэн бодлогыг амьдралынхаа насан туршид баримталж, улс орныхоо хөгжил цэцэглэлт, ард түмнийхээ аз жаргалтай амьдралын төлөө махран ажиллаж зүтгэснийг ёслолын үеэр онцлов. Тэрээр Сөнгүний тугийг өндрөөр мандуулж Социалист үйл хэрэг, улс орны аюулгүй байдлыг хамгаалсан гавьяатан гэдгийг дурсаж бйана. Ким Жөн Ир улс орноо энх тайвнаар нэгтгэх, дэлхийн тусгаар тогтнолын үйл хэрэгт ч үхэшгүй мөнхийн ололт амжилтыг бий болгосон бөгөөд Монгол Улстай уламжлалт найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд үргэлж онцгой анхаарал хандуулж байсныг ёслолд оролцогчид тодотгож байлаа. 


"Өнөөдөр БНАСАУ гадны хориг арга хэмжээний хүндрэлтэй нөхцөлд байгаа ч бие даасан хөгжлийн бодлогыг тууштай баримталж, солонгос онцлогтой социалист бүтээн байгуулах ажлыг эрчимтэй ахиулж байна. Иймээс өдий хүртэл манай ард түмэн ба дэлхийн дэвшилт хүн төрөлхтөн Ким Жөн Ир удирдагчийн мөхөшгүй гавьяа, ариун гэгээн хувьсгалт амьдралыг мартахгүй хүндэтгэн дурсаж байгаа" гэж БНАСАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас мэдээлэв. 


Ёслолд БНАСАУ-ын Хөдөлмөрийн Намын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Ким Жөн Унд илгээх эмгэнэлийг захидлыг өргөн барьжээ. 


Ким Жөн Ун удирдагч хувьсгалт үзэл санааг Кимилсунгизм-Кимжонилизм хэмээн албан ёсоор баталж 10 жилийн хугацаанд нийгэм даяар бүрэн хэрэгжүүлсэн. Түүнчлэн өмнөх удирдагчийн гэрээслэлийг биелүүлэхийн тулд бие даасан, үндэсний эдийн засгийн баазыг улам бэхжүүлэн хөгжүүлж, цөмийн хүчинд суурилсан батлан хамгаалах чадавхыг дэлхийн жишигт хүргэх, гадаад харилцааг өргөжүүлэх чиглэлд ахиц гаргажээ.


Эх сурвалж: БНАСАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам

Холбоотой мэдээ