“Boeing” хар салхины уршгийг арилгахад нэг сая ам.доллар хандивлана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2021-12-17 12:46:10

САН-ФРАНЦИСКО. /ABC/. АНУ-ын нисэх онгоц үйлдвэрлэгч “Boeing” компани өнгөрсөн долоо хоногт байгалийн гамшигт үзэгдэлд нэрвэгдсэний улмаас их хэмжээний хохирол амссан Америкийн муж улсуудад нэг сая ам.долларын тусламж үзүүлнэ гэдгээ пүрэв гарагт мэдэгджээ.


Мөн корпорацийн хандивын хөрөнгө оруулалтаас гадна “Boeing”-ийн ажилтнууд сайн дурын болон хандивын хөтөлбөрт гар бие оролцох ажээ. Тус компани нь Миссури, Иллинойс муж улсад 18 мянга гаруй, Арканзас, Индиана, Кентакки, Миссисипи, Охайо, Теннесси муж улсад 1100 хүнийг ажлын байраар хангадаг юм.


“Хар салхины улмаас асар их хэмжээний хохирол учирсан харамсалтай явдал тохиолоо. “Boeing” болон компанийн ажилтнууд байгалийн гамшигт нэрвэгдсэн хөршүүд, хамтран ажиллагсдадаа тусламжийн гараа сунгахад бэлэн байна” гэж “Boeing” компанийн удирдлагын үйл ажиллагаа хариуцсан дэд ерөнхийлөгч Зияд С.Ояклы мэдэгджээ.


Boeing” энэ он гарсаар дэлхийн хэмжээнд байгалийн гамшгийн уршгийг арилгах хийгээд хүмүүнлэгийн үйл хэрэгт зориулан 13 сая ам.доллар хандивласныг дээрх мэдэгдэлд дурдсан байна. 

Холбоотой мэдээ