“NBA” таван тоглолтоо хойшлуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2021-12-20 10:59:21

ВАШИНГТОН. /CNN/. Хойд Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбоо /NBA/ лигийн хэд хэдэн багт “COVID-19” халдвартай холбоотой асуудал үүссэнтэй холбоотойгоор таван тоглолтыг хойшлуулж буйгаа мэдэгджээ.


Тодруулбал, “Бруклин Нетс”, “Кливленд Кавальерс”, “Орландо Мэжик”, “Филадельфи 76ерс” багийн тоглогчид болон арын албаны ажилтнуудын дундаас олон хүн “NBA”-ийн эрүүл мэнд, аюулгүй байдлын протоколыг дагах шаардлагатай болсон байна.


Ингэснээр ням гарагт товлоод байсан “Бруклин Нетс-Денвер Наггетс”, “Кливленд Кавальерс-Атланта Хокс”, “Филадельфи 76ерс-Нью-Орлеанс Пеликанс” багийн тоглолт, мөн даваа гарагт болох “Орландо Мэжик-Торонто Рэпторс”, мягмар гарагт болох “Бруклин Нетс-Вашингтон Уизардс” багийн тоглолт хойшлогджээ.


Эдгээр тоглолтыг хэзээ товлох талаар одоогоор ямар нэгэн мэдэгдэл гараагүй байна. 

Холбоотой мэдээ