Нэмэлт тунгийн хамрагдалтыг 75 хувьд хүргэх хугацаатай үүрэг өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2021-12-21 18:19:20

Төв /МОНЦАМЭ/ Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын даргын тушаалын дагуу Улсын Онцгой комиссын Нэгдсэн шуурхай штабын дарга, Бригадын генерал Б.Ууганбаяраар ахлуулсан ажлын баг /МЭЕГ, МХЕГ, НЭМҮТ/ вакцины III тунгийн хамрагдалт хангалтгүй байгаа болон малын гоц халдварт шүлхий өвчний голомт бүхий аймгуудад ажиллаж байгаа юм. Энэ хүрээнд Төв аймагт ажиллаж, аймгийн Онцгой комиссын үйл ажиллагаатай танилцан, аймгийн удирдлагууд, Онцгой комиссын гишүүд, 27 сумын Онцгой комисстой хуралдлаа.



Хурлын төгсгөлд Улсын Онцгой комиссын Нэгдсэн шуурхай штабын дарга, Бригадын генерал Б.Ууганбаяр хэлэхдээ: Улсын хэмжээнд малын гоц халдварт шүлхий өвчний дэгдэлт, тархалт их байгаатай холбогдуулан уг өвчинтэй тэмцэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулж байна. Мөн вакцины III тунгийн хамрагдалтыг нэмэгдүүлэхэд анхааран ажиллаж байгааг онцлоод, шүлхий өвчинтэй тэмцэх ажлыг эрчимжүүлж, вакцинжуулалтад бүрэн хамруулах, аймгийн хэмжээнд III тунгийн дархлаажуулалтын хувийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч, хамрагдалтыг 75 хувьд хүргэх талаар үүрэг чиглэл өглөө.



Холбоотой мэдээ