“Баруун турууны” байнгын хяналтын постоор 39 тарвага нэвтрүүлэхийг завджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2021-12-22 18:49:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн СХД-ийн “Баруун турууны” байнгын хяналтын постоор өчигдөр 39 тарвага нэвтрүүлхийг завджээ.


Тодруулбал,  Экологийн цагдаагийн албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, мөрдөн шалгах хэлтсийн алба хаагчид үүрэг гүйцэтгэх хугацаанд өчигдөр өдрийн 16 цаг 30 минутын үед иргэн “Г” нь 39 ширхэг нойтон тарвага тээвэрлэн явсныг илрүүлэн материалжуулж холбогдох байгууллагад хүлээлгэн өгч ажиллажээ.


Монгол орны тарваганы тоо толгой, тархац нутаг, халдварт өвчний голомт нутгийг тогтоох, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлж, иргэдийн эрүүл аюулгүй байдлыг хангах зорилгоор Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 193 дугаар тушаалаар тарвагыг 3 жилийн хугацаанд агнахыг хориглосон шийдвэр гарсан.


Иймд иргэн та бүхэн ховордсон ан амьтныг агнахгүй байхад анхаарна уу.

Холбоотой мэдээ