Л.Гантөмөр сайд Ховдын багш нартай уулзалт хийв

ОРОН НУТАГТ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2015-10-01 16:54:54

УИХ-ын гишүүн, Боловсрол Соёл Шинжлэх Ухааны яамны сайд Л.Гантөмөр өчигдөр Ховд аймгийн төв, хөдөөгийн сургуулиудын захирал, багш нар, төрийн албан тушаалтнуудтай уулзалт хийлээ.

Уулзалтад Ховд аймгийн засаг дарга Д.Цэвээнравдан оролцож олон улсын болон монголын багш нарын өдрийн баярын мэнд дэвшүүллээ.

Тэрээр аймгийн цаг үеийн ажлыг танилцуулж аймаг орон нутгийн ажил бүх салбарт өөдрөг байгааг дурьдаад боловсролын салбар үнэтэй хувь нэмэр оруулж буйг тэмдэглэв.

Мөн Ховд аймгийн боловсролыг дэмжиж сургалтын хэрэглэгдхүүнд жилд 300 сая төгрөг зарцуулдаг болсноо дуулгав. Элсэлтийн ерөнхий шалгалтад Ховд аймаг улсдаа 3 дугаар байр эзэлсэн сайхан амжилтыг дурьдаж нийт багш нарт баяр хүргэлээ.

Л.Гантөмөр сайдтай хийсэн уулзалт дээр Ховд аймгийн Боловсрол соёлын газрын дарга Б.Ундрах  2013-2014 оны хичээлийн жилд хийсэн ажлаа товч танилцууллаа.

Б.Ундрах “Өнөөдөр хүүхэд бүр өөртөө итгэлтэй, өөрийгөө илэрхийлэх чадвартай болж байна.Нэг ангийн 2-3  хүүхэд л дуулдаг,шүлэг уншдаг бус нийтээрээ дуулдаг, бүжиглэдэг хэлэх үгээ хэлдэг болсон. Багш өөрөө хүүхэд нэг бүрийг хөгжүүлнэ гэдэг итгэлтэй ажлын байранд багш,хүүхэд хамтдаа хөгжиж байна” гэж онцлов.

“Ховддоо сайхан амьдарья” ТББ-ын тэргүүн Б.Пүрэвдорж  багш нарын гарын авлага номыг ивээн тэтгэж багш нарт хэвлүүлснээ үнэгүй хандивлав.

УИХ-ын гишүүн, Боловсрол Соёл Шинжлэх Ухааны яамны сайд Л.Гантөмөр Ховдод ирээд сайхан мэдээ сонссон “ Ховдын хүүдүүд элсэлтийн шалгалтад 596 оноо авч улсдаа дээгүүрт орсон. Тэр дундаа Прогресс сургууль сүүлийн 10 жил улсад тогтвортой яваа сайн туршлага бидний хажууд байна” гэв.

Уулзалт дээр Ховд аймгийн боловсролын салбарт ажиллаж буй шилдэг 37 багш нарт яамны хүндэт жуух, Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдгээр  шагнагдлаа.

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд