Уурын зуухнуудад хяналт шалгалт хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2021-12-28 20:46:57
Хэнтий /МОНЦАМЭ/ Аймгийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг, эрчим хүчээр хангагч байгууллагуудын төлөөлөлтэй хамтран уурын зуухнууд, цэвэр усны эх үүсвэртэй холбоотой асуудлаар газар дээр нь шалгалт хийлээ.
Өмнө нь, энэ сарын 17-ны өдөр тог тасарсантай холбогдуулан дулаан хангагч байгууллагуудаас халаалтаа өгөх боломжгүйд хүрэхэд аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, Засаг даргын орлогч Л.Батсайхан нар нь уурын зуух , цэвэр усны эх үүсвэртэй холбогдуулан шалгалт хийж, үүссэн доголдлыг яаралтай засаж сайжруулах, эрчим хүчний доголдол үүссэн тохиолдолд ус, халаалтын хэрэглээ доголдохгүй байх үүрэг чиглэлийг өгөөд байсан юм. Харин өнөөдрийн хувьд цэвэр усны II шугам сүлжээний өргөлтийн станцын үйл ажиллагааг шалгахад, тог тасарсан ч эх үүсвэрийн насос, генератор хэвийн ажиллаж эхэлснээр ус тасрахгүй болж байна.
Мөн дулаан дамжуулах II уурын зуухыг Нэгдсэн эмнэлгээс хангах, шинэ эх үүсвэр бий болгож 9 генератор ажиллуулах, СУНО-г генератораар хангах схемчлэл гаргалаа. Нэгдүгээр уурын зуух болон “Ерөөл төгс” ХХК-ийн уурын зуухнуудыг хангахад шинээр генаратор байрлуулах, “Баялаг хурх” ХХК болон ахмадын хорооны хуучин эх үүсвэр дээр дулааны станц бий болгож дулаанаар хангах асуудал үе шаттай шийдвэрлэгдээд явж байгаа аж.
Холбоотой мэдээ