Шинэ оны анхны өдрийн нар 8 цаг 42 минутад мандлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шинэхэн 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийн нар 8 цаг 42 минутад мандлаа.
Монголчууд оны эхний
өдрийн нарыг харахын тулд эртлэн босдог уламжлалтай. Ийнхүү шинэ оны анхны
наранд хүслээ шивнэж, аз жаргал, эрүүл энх, амжилт бүтээлээр дүүрэн байхыг
бэлгэддэг.
Оны эхний өдрийн нарыг харснаар тухайн хүний болон айл гэрийн ажил үйлс бүтэж, тэр жилдээ хийморь лундаа, цог золбоотой байдаг хэмээн биширч ирсэн билээ.