Боксчдыг 2022 онд хилийн чанадад олон тэмцээн хүлээж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-01-03 08:00:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын боксчид ирж буй 2022 оны сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг ирэх хоёрдугаар сарын 14-20-нд зохион байгуулна.


Үүнээс өмнө Узбекистан улсад энэ сарын 20-ноос зохион байгуулах 22 хүртэлх насны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн шинэ оны анхны олон улсын тэмцээний салхийг хагалах юм байна.


Ийнхүү АИБА /AIBA/ буюу Олон улсын Сонирхогчдын боксын холбооноос 2022 онд зохион явуулах олон улсын тэмцээнүүдийн хуваарийг та бүхэнд толилуулж байна.

 

Нэгдүгээр сарын 20-30-нд Узбекистан улсад 22 хүртэлх насны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн


Хоёрдугаар сарын 20-ноос гуравдугаар сарын 5 хүртэл өсвөр залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн


Тавдугаар сарын 6-наас 21-нийг хүртэл Турк улсын Истанбул хотноо эмэгтэйчүүдийн ДАШТ


Зургадугаар сард насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн


Есдүгээр сарын 10-25-нд БНХАУ-ын Ханжоу хотноо 19 дэх удаагийн Азийн наадам


11 дүгээр сард Испани улсад залуучуудын ДАШТ


12 дугаар сард насанд хүрэгчдийн эрэгтэй, эмэгтэй ангиллын их дуулга тэмцээн тус тус зохион байгуулах урьдчилан хуваарийг АИБА-гаас гаргаад байна.

Холбоотой мэдээ