Буудлагын спортын ахмад тамирчин Д.Лхагва Монгол Улсын гавьяат дасгалжуулагч цол хүртэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн буудлага спортын ахмад тамирчин Д.Лхагвааг шинэ оны босгон дээр Монгол Улсын гавьяат дасгалжуулагч цолоор шагнажээ.
Мөн энэ үеэр Монголын буудлагын спортын холбооны үе үеийн тамирчдад шагналын хур буусан байна. Тухайлбал, Булган аймгийн дасгалжуулагч Г.Ганхуяг, Мастеруудын холбооны
тамирчин Т.Дамдиндорж, Р.Энхтуяа нар төрийн дээд "Алтан гадас"
одонгоор тус тус шагнагдлаа.
Түүнчлэн Г.Мөнх-Очир, Г.Хэрлэнцэцэг нар "Биеийн тамир спортын тэргүүний ажилтан" цол тэмдгээр, Биеийн тамир спортын улсын хорооны "Жуух бичиг"-ээр Б.Баттогтох, Г.Хоролсүрэн, Д.Энхзул нарыг шагнажээ.
Өвөрхангай аймгийн буудлага спортын ахмад тамирчин Д.Лхагвааг шинэ оны босгон дээр Монгол Улсын гавьяат дасгалжуулагч цолоор шагнажээ.