Токиод халдварын 100 гаруй тохиолдол шинээр илэрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2022-01-03 17:17:40

ТОКИО. /Kyodo/. Японы нийслэл Токио хотод сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусний халдварын 103 тохиолдол шинээр илэрсэн нь сүүлийн гурван сар орчмын хугацаанд бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Тус хотод өдөрт илэрсэн халдварын тохиолдлын тоо хамгийн сүүлд өнгөрсөн оны 10 дугаар сарын 8-нд 100 давсан байна.


Мөн даваа гарагт халдвар илэрсэн хүмүүсийн тоо долоо хоногийн өмнөхөөс гурав дахин буюу 68-аар нэмэгдэж, сүүлийн долоо хоногт өдөрт дунджаар 75.7 тохиолдол илэрсэн нь өмнөх долоо хоногийнхоос 196.1 хувиар өссөн үзүүлэлт болжээ. Сүүлийн 24 цагт халдвар илэрсэн хүмүүсийн 40 нь вакцины хоёр тунд хамрагдсан байжээ.


Токиод ням гарагт “COVID-19” халдварын 84 тохиолдол илэрсэн бөгөөд эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд “омикрон” хувилбарын тархалтын улмаас халдварын үзүүлэлтүүд дахин өсөж болзошгүйд санаа зовниж буй энэ үед халдварын шинэ тохиолдлын тоо ийнхүү нэмэгдэх болоод байна. 

Холбоотой мэдээ