Өлзийт тосгоны ЕБС сүүлийн үеийн иж бүрэн компьютертэй боллоо

ОРОН НУТАГТ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-10-01 17:08:40

Хэнтий аймаг дах ДЗОУБ-аас Өлзийт тосгоны ЕБС-ийн мэдээлэл зүйн кабинетыг тохижуулахад сүүлийн үеийн иж бүрэн 10 ширхэг  компъютер хандивлав.

Тус сургуулийн компьютерууд  нь Microsoft Excel, Word программаас өөр программ ашиглах боломжгүй бөгөөд интернетийн хичээл орох, өөрсдийн хүссэн мэргэжлээ сонгоход мэдээлэл зүйн мэдлэг дутмаг байдал нөлөөлдөг байсан аж.

Өлзийт тосгоны сурагчид “Орчин үеийн хурд сайтай компьтртэй болсондоо баяртай байна” гэв.

О.Буянхишиг

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд