Улаанбаатарт 8-10 хэм хүйтэн байна
ЛАВЛАГАА
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Өдөртөө 8-10 хэм хүйтэн байна.
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун,
өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.
2022 оны 01 сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар
багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун
хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор,
Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 23-28 хэм, Их нуурууд болон
Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг,
Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 12-17 хэм, цас
багатай энгэр ээвэр газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1-6 хэм, бусад
нутгаар 7-12 хэм хүйтэн байна.
Багануур орчмоор: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс
секундэд 4-9 метр. 14-16 хэм хүйтэн байна.
Тэрэлж орчмоор: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. 12-14
хэм хүйтэн байна.
2022 оны 01 дүгээр сарын 06-10 хүртэлх цаг агаарын
урьдчилсан төлөв
Сарын 6-нд Алтай,
Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 7-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар
ялимгүй цас, 8-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ,
Хараа, Ерөө голын хөндийгөөр, 9-нд Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын
сав газар, говийн бүс нутгийн баруун хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга
шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 8, 9-нд тал, хээрийн нутгаар
секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын
эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 32-37 хэм, өдөртөө
21-26 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа,
Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 24-29 хэм,
өдөртөө 11-16 хэм, цас багатай газар болон говийн бүс нутгаар шөнөдөө 11-16
хэм, өдөртөө 0-5 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 6-11 хэм хүйтэн
байна. 9-нд ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарна.