БНАСАУ дуунаас хурдан пуужин туршжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2022-01-06 10:24:14

ПЁНЬЯН. /TASS/. БНАСАУ лхагва гарагт дуунаас хурдан пуужин туршсан гэж тус улсын цахилгаан мэдээний төв агентлаг /KCNA/ өнөөдөр мэдээлжээ.


Тус агентлагийн мэдээлснээр, пуужин “700 км зайд буй байдаа оновчтой туссан байна”.


БНАСАУ газарт суурилуулсан төхөөрөмжөөс баллистик байж магадгүй пуужин Япон тэнгис рүү харвасан гэж “Yonhap” агентлаг БНСУ-ын Штабуудын дарга нарын хорооны мэдэгдлээс эш татан мэдээлсэн юм.


Японы эргийн хамгаалалтын албаны мэдээлснээр, пуужин Японы тэнгист тус улсын эдийн засгийн онцгой бүсээс гадна унасан байна.


БНАСАУ хамгийн сүүлд 2021 оны 10 дугаар сард пуужингийн туршилт хийсэн бөгөөд тухайн үед шумбагч онгоцноос шинэ баллистик пуужин харважээ.


Холбоотой мэдээ