МҮБХ-ны Цэцдийн зөвлөлийн ээлжит хурал бямба гарагт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-01-06 13:55:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ны Цэцдийн зөвлөлийн ээлжит хурал 2022 оны нэгдүгээр сарын 08-ны өдөр 11.00 цагаас Монгол бөхийн өргөөнд болно.


Тус хурлаар "Үндэсний бөхийн барилдааны дүрэм"-ийн зарим заалтад өөрчлөлт оруулах юм байна. Мөн бөхийн өмсгөлийн стандарт тогтоох бөгөөд бусад асуудлыг хэлэлцэх аж. Цэцдийн зөвлөлийн гишүүд хуралдаа танхимаар болон цахимаар оролцох бөгөөд товлосон өдөр, цагт хуралдаа идэвхтэй оролцохыг Цэцдийн зөвлөлөөс уриаллаа.


МҮБХ-ны Цэцдийн зөвлөлийн энэ хурлаар зодог шуудаг, хувцас хэрэглэлийн нэгдсэн стандартыг тогтоон баталж, нэгдсэн стандартаар өмсгөл, хэрэглэл үйлдвэрлэх хөтөлбөрт хамрагдаагүй үйлдвэрлэгчдэд "Стандартчлал хэмжил зүйн газар"-аас патент олгохгүй бөгөөд тухайн үйлдвэрлэгчийн үйлдвэрлэсэн стандарт бус зодог шуудагтай бөхчүүдийг бөхийн барилдаанд оролцуулахгүй юм байна.

Холбоотой мэдээ