Гуравдугаар сар хүртэл мотоциклтэй замын хөдөлгөөнд оролцохыг хориглов

ОРОН НУТАГТ | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2022-01-06 18:30:20

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт хүйтний улиралд мотоциклтэй замын хөдөлгөөнд оролцохыг хориглосон боловч иргэд захирамжийг зөрчин осол гаргаж байна гэв. 

Тус аймгийн Замын цагдаагийн тасгаас дээрх мэдэгдлийг хийсэн бөгөөд энэ оны 3-р сарын 1 хүртэл мотоциклтэй замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг анхаарууллаа. Өмнөговь аймгийн Замын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч Т.Түмэнжаргал "2021 оны 12-р сарын 1-нээс 2022 оны 3-р сарын 1 хүртэл мотоциклтэй замын хөдөлгөөнд оролцохыг аймгийн Засаг даргын захирамжаар хориглосон. Гэтэл уг захирамжийг зөрчиж, бусад дүрмийн дагуу явж байгаа тээврийн хэрэгслүүдэд саад учруулж зам тээврийн осол гаргаж байна. Мөн бусдын болон өөрийн амийг хохироох аюултай эрсдэлүүдийг гаргаж байна" гэлээ. Иймд мотоциклтэй замын хөдөлгөөнд оролцсон тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэх юм байна. 

Холбоотой мэдээ