Согтуугаар жолоо барьсан 101 зөрчил бүртгэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2022-01-07 14:56:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ сарын 6-нд цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1959 гомдол мэдээлэл бүртгэгджээ.


Үүнээс зөрчлийн дуудлага 1657, хулгайтай холбоотой 18, гэр бүлийн хүчирхийллийн 138, гэмт хэргийн шинжтэй 98 мэдээлэл бүртгэгдсэн байна.


Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 101, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 152, хүний биед халдсан 56, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 142, эрүүлжүүлэх байранд хоносон 225, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 70 тохиолдол гарчээ.

Холбоотой мэдээ