Морь, тэмээний уралдааныг хориглолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2022-01-07 19:01:46

Өмнөговь /МОНЦАМЭ/ Ирэх сарын 15 хүртэл Өмнөговь аймагт морь, тэмээний уралдааныг хориглоод байна. 

Тус аймагт малын гоц халдварт шүлхий өвчин гарсны улмаас дээрх арга хэмжээг авч байгаа аж. Мандал-Овоо сумын 8, Булган сумын 1, Сэврэй сумын 1 нийт 10 малчин өрхийн малд шүлхий өвчин оношлогдоод байгаа юм. Мал эмнэлгийн газрын улсын байцаагч Т.Буянжаргал хэлэхдээ "Шүлхий өвчнөөс гол хамгаалах арга нь хорио цээрийн дэглэм байдаг. Хүн, мал, авто техникийн хөдөлгөөн хийхгүй байх хэрэгтэй. Зөвхөн өвчин гарсан өрхүүдэд голомтоо барьж байх ёстой. Улаан нуурын мөсөн дээр иргэд машинтайгаа олноор очиж тоглож байгааг иргэд мэдээлж байна. Тус газрын ойролцоо хоёр голомт бий. Тиймээс аймгаас иргэд явахгүй байхыг сануулж байна. Мөн аймгаас морь, тэмээний уралдааныг хориглоод байгаа. Малчид иргэд хил залгаа аймгуудад ийм төрлийн тэмцээн уралдаанд оролцохгүй байхыг анхааруулъя" гэлээ.

Өвчин гарсан өрхүүдээс 15-20км доторх айлуудын малд урьдчилан сэргийлэх тарилга хийж байна. 

Холбоотой мэдээ