Коронавируст халдварын 1040 тохиолдол батлагдав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭМЯ-ны мэдээллээр, улсын хэмжээнд коронавируст халдварын батлагдсан 1040 тохиолдлыг өчигдөр бүртгэжээ. Үүнээс нийслэлд 697 тохиолдол, аймаг, орон нутагт 298, зөөвөрлөгдсөн 45 тохиолдол байна. Өнөөдрийн байдлаар 3547 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас:
- биеийн байдал хөнгөн 809,
- хүндэвтэр 2316, хүнд 401,
- нэн хүнд 21 хүн байна байна.
511
хүүхэд, 246 жирэмсэн эх мөн хэвтэн эмчлүүлж байна. Гэрийн хяналт ажиглалтад
8111 хүн байна. Харамсалтай нь хоёр хүн нас барж, нийт нас баралт 1997
болов.