Сэлэнгэ аймагт сүүлийн 24 цагт 147 эерэг тохиолдол батлагдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-01-09 19:41:29

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймагт сүүлийн 24 цагт 147 эерэг тохиолдол батлагдлаа.

Тус аймагт батлагдсан 147 тохиолдлын 87 нь аймгийн төв Сүхбаатар суманд илэрчээ. Сүүлийн 24 цагт аймгийн хэмжээнд 12 тохиолдол эдгэрч гэрийн тусгаарлалтад шилжжээ. Гэрээр, өрх, сум, тосгоны ЭМТ-ийн хяналтад эмчлүүлж буй иргэдээс 11 тохиолдол эдгэрсэн байна. Аймгийн хэмжээнд дэлгэсэн ковидын 3 тасагт 147 тохиолдол эмчилгээ хяналтад байгаа аж.

Мөн энэ хугацаанд эмнэлэгт нэмж хэвтсэн 27 тохиолдол, харин гэрийн эмчилгээнд 20 сум, тосгонд 704 тохиолдол өрх, сум, тосгоны ЭМТ-ийн хяналтад эмчлүүлж байна. Гэрийн эмчилгээнд шинээр 178 тохиолдол нэмэгджээ.

Дээрх батлагдсан тохиолдлоос жирэмсэн 9, 17 хүртэлх насны 13 хүүхэд, хүнд 3, хүндэвтэр 90 тохиолдол хэвтэн эмчлүүлж байна гэж аймгийн Эрүүл мэндийн газрын Тандалтын албанаас мэдээллээ.

Холбоотой мэдээ