Жүдочид Португал улсыг зорив

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-01-10 13:16:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын жүдо бөхийн холбоо/IJF/-ны 2022 оны цувралын анхны Гран при тэмцээн Португал улсад энэ сарын 28-30-нд болно.


“Одивелас Гран при 2022” тэмцээнд Монголоос 21 тамирчин оролцох бөгөөд тэмцээнд 40 орны эрэгтэй 159, эмэгтэй 134 барилдахаар мэдүүлгээ өгчээ. Монголын шигшээ багийн тамирчдыг дэлхийн аварга, гавьяат тамирчин Ганбаатарын Болдбаатар дасгалжуулах юм. Манай тамирчид хамтарсан бэлтгэл хийхээр ням гарагт Португал улсыг зорьсон байна.




Монголын багийн бүрэлдэхүүнд эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Э.Сумьяабазар, Б.Цогт-Очир, 66 кг-д Б.Нармандах, Г.Сод-Эрдэнэ, 73 кг-д Л.Анхзаяа, 81 кг-д Б.Мөррэнцэн, Б.Эрдэнэбаяр, 90 кг-д Г.Пунцагцэрэн, Б.Мөнхбаяр, -100 кг-д О.Хангал, Д.Мөнхтулга, +100 кг-д С.Бат-Орших нар хүчээ сорино.


Харин эмэгтэйчүүдийн 48 кг-д Б.Баасанхүү, 52 кг-д Ц.Гал-Од, 57 кг-д О.Оюунчимэг, 63 кг-д С.Лхагвадулам, Ц.Номин, 70 кг-д Ц.Энхчимэг, 78 кг-д Б.Ганзаяа, О.Хүслэн, +78 кг-д А.Адьяасүрэн нар барилдана.

Холбоотой мэдээ