Сүхбаатар аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдааны тов гарлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРСүхбаатар аймгийн ИТХ-ын нахдугаар хуралдаан өнөөдөр буюу 2016 оны 7 дугаар сарын 19-ний 14:00 цагаас болохоор товлов.
Энэ удаагийн сонгуулиар аймгийн ИТХ-д МАН 17, АН 16 суудал авсан. Гэвч АН-ын талаас ИТХ-ын сонгуулийн 3-р тойрогт МАН-аас нэр дэвшин ялалт байгуулсан Д. Болбаатартай холбоотой гомдол захиргааны хэргийн шүүхэд гаргаж, энэ нь шийдэгдэлгүй өдий хүрсэний улмаас хурал хэзээ болох нь тодорхойгүй байсан юм. хоёр нам 16, 16 суудалтай болж тэнцэн уг асуудал яаж шийдэгдэхээс аль нам олонх болох вэ гэдэг нь тодорхой болох байсан юм.
Тэгвэл өчигдөр буюу 7 сарын 18-ны өдөр дээрх асуудалтай холбоотой шүүх хурал болж шүүхийн шийдвэр Д. Болдбаатарын талд гарч, түүнд төлөөлөгчийн түр үнэмлэхийг нь олгохоор болсон. Ингэснээр МАН-ын 17 төлөөлөгч бүрэн баталгаажиж, МАН эргэн олонх болсоноор анхдугаар хуралдаанаа зарласан юм. Анхдугаар хуралдаанаар 33 төлөөлөгчийг баталгаажуулж, аймгийн засаг дарга, ИТХ-ын дарга нарыг шинээр томилох юм.
Т. Одончимэг