Дани улс Бээжингийн олимпод албан ёсны төлөөлөгчдөө илгээхгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2022-01-15 14:32:02

СТОКХОЛМ. /AFP/. Дани улс БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо болох өвлийн Олимпын наадамд дипломат төлөөлөгчдөө илгээхгүй байхаар шийдвэрлэжээ.


Энэ тухай “Agence France-Presse” агентлаг тус улсын Гадаад хэргийн сайд Еппе Куфудагийн мэдэгдлээс эш татан мэдээлсэн байна.


"Засгийн газар БНХАУ-д болох өвлийн олимпод оролцохгүй байх шийдвэр гаргасан. Дани улсад бид Хятад дахь хүний эрхийн байдалд маш их санаа зовж байгаа нь нууц биш юм" гэж Куфудагийн мэдэгдэлд дурджээ.


Хятадын хүний эрхийн байдалтай холбогдуулан Бээжингийн наадмыг дипломат аргаар эсэргүүцэж, албан ёсны төлөөлөгчдөө илгээхгүй гэдгээ АНУ 12 дугаар сарын 6-нд мэдэгдсэн билээ. Тус улсын баг тамирчдын хувьд тэмцээн уралдаандаа оролцох юм. Бээжингийн Олимпыг эсэргүүцэх төлөвлөгөөнийхөө талаар АНУ-ын эрх баригчид  холбоотнууддаа мэдэгдсэн бөгөөд одоогоор Австрали, Их Британи, Канад улсууд нэгдээд байна. 


БНХАУ дээрх шийдвэрийг Олимпын дүрэмд харш улс төрийн манипуляци хэмээгээд хариу арга хэмжээ авна гэж анхааруулжээ.


Холбоотой мэдээ