3009 иргэн, аж ахуйн нэгжид 57.5 тэрбум төгрөгийн зээл олгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-01-16 16:29:46

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлсэн “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх хөтөлбөр”-ийн хүрээнд 1407 иргэн, аж ахуйн нэгж 44.5 тэрбум төгрөгийн зээл авчээ.

Мөн хөдөө аж ахуйн салбарыг дэмжих хөнгөлөлттэй зээлд 1371 малчин өрх хамрагдаж 10.5 тэрбум, газар тариалан эрхлэгч 6 аж ахуйн нэгж 175 сая төгрөгийн зээл авсан бол Сум хөгжүүлэх сангаас 15 сумын 221 иргэн, аж ахуйн нэгжид 1536.5 сая төгрөг, Зээлийн батлан даалтын сангаас дөрвөн аж ахуйн нэгжид 843 төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгосон байна.

Бүх төрлийн жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээний салбарыг хөнгөлөлттэй зээлийн бодлогоор дэмжиж хөгжүүлэх зорилтын хүрээнд нийт дүнгээр 3009 иргэн, аж ахуйн нэгжид 57.5 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн дэмжлэг үзүүлжээ.

 

Холбоотой мэдээ