Өнгөрөгч долоо хоногт коронавирусний 560 тохиолдол бүртгэгджээ

ОРОН НУТАГТ | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2022-01-16 16:41:24

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өнгөрөгч долоо хоногт коронавирусний 560 тохиолдол бүртгэгдсэн нь урд долоо хоногоос 385 тохиолдлоор нэмэгдсэн үзүүлэлтэй байна. 560 халдварын 79.1 хувь буюу 443 нь Арвайхээр суманд илэрчээ.

Он гарсаар халдвар авсан хүүхдийн тоо эрс нэмэгдсэн бөгөөд өнгөрөгч долоо хоногт 172 хүүхэд халдвар авсны 124 нь сургуулийн насны хүүхэд байна. Мөн 21 хүүхдийн биеийн байдал хүндэвтэр байгаа юм.

Энэ хугацаанд 305 хүнд ПГУ, 2467 хүнд АСТТ хийсэн бөгөөд шинжилгээний эерэг илэрц 20.3 хувь байгаа нь өмнөх долоо хоногоос 2.6 хувиар өссөн байна. Дархлаажуулалтын сэргээх тунд зорилтот бүлгийн хүн амын 46.8 хувь буюу нийт 26484 хүн хамрагджээ.

ЭМЯ -наас мэдээлснээр нийт халдварын 70 хувийг Омикроны халдвар эзэлж байгаа аж. Энэ нь томуугийн шинж тэмдэгтэй ойролцоо бөгөөд нусгайрах, хоолой аргах, сөөх, өвдөх, халуурах, цэртэй, цэргүй ханиалгах шинжүүдээр илэрч байна. 

Холбоотой мэдээ