Жаргалант суманд E-Mongolia төвийг нээлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-01-17 13:59:22
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Орхон аймгийн Жаргалант сум E-Mongolia төвтэй боллоо. Ингэснээр тус сумын иргэд төрийн 59 байгууллагын 606 үйлчилгээг түргэн шуурхай, чирэгдэлгүй авах боломж бүрдлээ. 

Өнөөдөр тус төвд хэрэглэгдэх тоног төхөөрөмжийг аймгийн удирдлагууд гардуулан өгсөн юм. Уг тоног төхөөрөмжийг орон нутгийн төсвийн 8,6 сая төгрөгийн өртгөөр нийлүүлжээ.
E-Mongolia төв сумын ЗДТГ-ын байранд байрлах бөгөөд хариуцсан нэг мэргэжилтэн ажилла
на.
Ташрамд
дурдахад, E-Mongolia төвөөр өнгөрсөн нэг жилд 2 сая орчим хэрэглэгч давхардсан тоогоор 7.5 сая төрийн үйлчилгээг цахимаар авсан байна. Үүний 56 хувь нь нийслэлийнхэн байгаа бол, 44 хувь нь орон нутгийн иргэд байна.
  

Холбоотой мэдээ