Энэтхэгт “омикрон” хувилбараас хамгаалах вакцин бүтээж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2022-01-17 14:54:14

ШИНЭ ДЕЛИ. /Reuters/. Энэтхэгийн эмийн үйлдвэрийн “Gennova Biopharmaceuticals” компани “омикрон” хувилбараас хамгаалах тусгай вакцин бүтээж байгаа бөгөөд нэгээс хоёр сарын дараа хэрэглэхэд бэлэн болно гэж “Reuters” агентлаг эх сурвалжуудаасаа эш татан мэдээлжээ.


Эх сурвалжуудын мэдээлснээр, богино хугацааны туршилт хийсний дараа уг вакциныг коронавирусний вакцины гурав дахь буюу “хүч нэмэгдүүлэгч тун” болгон ашиглаж болно. Вакциныг гарган авагчид өнгөрсөн оны сүүлчээр хоёр үе шаттай явуулсан туршилтынхаа  үр дүнг Энэтхэгийн эрүүл мэндийн салбарын зохицуулах байгууллагад хэдийнэ танилцуулжээ. Туршилтын явцад “омикрон”-ы вакцин аюулгүй болох нь батлагдсан байна. Хэрэв уг вакциныг хэрэглэхийг зөвшөөрвөл Америкийн “Pfizer”, Германы “Moderna” компаниудын бүтээж буй вакцинтай адил “омикрон” хувилбарт тохирсон Энэтхэгийн анхны мРНХ вакцин болох юм.


Энэтхэгт “COVID-19” өвчнөөс сэргийлэх дархлаажуулалтын үндэсний кампанит ажил эхэлсний нэг жилийн ой нэгдүгээр сарын 16-нд тохиосон байна. Нэг жилийн хугацаанд тус улсын нийт хүн амын 92 хувь нь 1.56 тэрбум гаруй тун вакцин хийлгэжээ.


Холбоотой мэдээ