2021 оны шилдэг хөлбөмбөгчнөөр Роберт Левандски тодорчээ

ДЭЛХИЙД | Спорт
Jargal.d@montsame.mn
2022-01-18 11:31:43

МОСКВА. /RT/. Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА) 2021 оны шилдэг тоглогчоор Германы “Байерн Мюнхен” багийн польш довтлогч Роберт Левандовскиг тодрууллаа.


Шагнал гардуулах ёслол Цюрих хот дахь ФИФА-гийн төв байранд цахим хэлбэрээр болжээ.


Уг шагналд мөн Францын "Пари Сен-Жермен" багийн аргентин довтлогч Лионель Месси, Английн “Ливерпуль” багийн довтлогч, Египетийн хөлбөмбөгчин Мохаммед Салах нар нэр дэвшсэн байна.


Өдгөө 33 настай Левандовски энэхүү шагналыг хоёр дахь удаагаа хүртэж байгаа бөгөөд өнгөрсөн улирал 69 гоол оруулж, Гёрд Мюллерын Бундеслигт нэг жилд хамгийн олон гоол оруулсан амжилтыг эвджээ.




Холбоотой мэдээ