“Олимпизм - Спорт - Бие бялдрын хүмүүжил” сэдэвт үндэсний цахим чуулган болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний олимпын хороо, Боловсрол, шинжлэх ухааны яам, Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын улсын хороо хамтран "Олимпизм - Спорт - Бие бялдрын хүмүүжил" сэдэвт үндэсний чуулга уулзалтыг энэ сарын 19-нд цахим хэлбэрээр зохион байгуулна.
Тус чуулга уулзалт нь
олимпизм ба спорт, бие бялдрын хүмүүжлийн ажилд тулгамдаж буй асуудлуудыг онол,
арга зүй, практикийн талаас хэлэлцэж, тодорхой үнэлэлт, дүгнэлт гаргах юм. Мөн харилцан
уялдаатай хөгжүүлэх, Монгол Улсын тал бүрийн өв тэгш хөгжилтэй иргэдийг бэлтгэн
гаргахад дэмжлэг үзүүлэх үндсэн зорилготой юм байна.