Байгууллагын хэмжээнд нэгдсэн золголт хийхийг хориглолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-01-19 11:03:50

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой комисс хуралдаж, сар шинийн баяртай холбоотой шийдвэрийг гаргалаа. 

  • Төрийн болон төрийн бус байгууллага, нутгийн зөвлөл, аж ахуйн нэгжүүдийг цагаан сарын нэгдсэн золголт хийхийг хориглов.
  • Олон нийтийг хамарсан тэмцээн, уралдаан, хурал цуглааныг танхимаар зохион байгуулахыг 2 дугаар сарын 20 хүртэл хязгаарлалаа.
  • Төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн удирдлага, сумдын Засаг дарга нарт ажилтан, албан хаагчдаа бүтэн бус цагаар болон цахимаар ажиллуулах зохион байгуулалтын арга хэмжээ авахыг даалгалаа.
  • Сар шинийн золголтыг уламжлалт ёс заншлаа хүндэтгэн гэр бүлийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлэхийг нийт иргэдэд уриалж байна.

Онцгой комиссын шийдвэртэй холбогдуулж, аймгийн Засаг даргын А/14 тоот захирамж гарсан бөгөөд хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг холбогдох албад, сумдын дарга нарт үүрэг болголоо. 

Холбоотой мэдээ