Барилгын материалын худалдаа эрхлэгчид уулзав

Монголын мэдээ | НИЙГЭМ
bolor@montsame.mn
2022-01-20 16:23:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БХБЯ, Барилгын ханган нийлүүлэгчдийн зөвлөл, Барилга МН “Барилгын материалын худалдаа эрхлэгчдийн уулзалт”-ыг Корпорэйт конвейшн төвд өнөөдөр зохион байгууллаа.


Манай улсын барилгын материалын худалдааны жилийн эргэлт дунджаар 2 их наяд төгрөг байдгаас 70 орчим хувийг импортын барилгын материал эзэлж байна.

Орон сууцны үнэд нөлөөлөгч гол хүчин зүйл нь барилгын материалын үнийн өөрчлөлт байдаг бөгөөд ихэнх хувийг эзэлж буй импортын барилгын материалын үнэ нь хил гааль болоод тээвэрлэлтий асуудалтай шууд холбогддог. Хятадын хил хаагдсанаар барилгын материалын худалдааны салбарт хүчтэй нөлөөлж, материалын хомсдол, үнийн өсөлт өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа юм.

Уулзалтад Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо, БХБЯ-ны БМҮХ-ийн дарга Д.Батзориг болон ЗТХЯ, Барилгын ханган нийлүүлэгчдийн зөвлөл, Барилга МН, Барилгачин групп зэрэг байгууллагын төлөөлөл илтгэл тавив.

Мөн барилгын худалдаа эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагуудын удирдлагууд цаг үеийн нөхцөл байдал болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцсэн юм.


Холбоотой мэдээ