60 гаруй шатахуун түгээх станцад камер суурилуулжээ

ОРОН НУТАГТ | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2022-01-20 20:39:43

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг ШТС-ууд камер суурилуулж, аюулгүй байдлаа хангасан байна.

Аймгийн Засаг даргын А/33 дугаар захирамжийн хүрээнд улсын чанартай авто зам дагуу байрлах 33 шатахуун түгээх станцын нийтийн эзэмшлийн талбайд станц теле-хяналтын камерыг байршуулснаар нийт 66 шатахуун түгээх станц камер суурилуулжээ.

Мөн хурд хэмжигч камер байршуулах ажлыг 2022 оноос хэрэгжүүлж эхлэхээр бэлтгэл ажлыг хангаж байгаа ба Тарны уулзвар, Өлзийт сумын Борхошуу, Онгийн голын пост, Хархорин сумын уулзварын пост, Нарийнтээл сумын пост, Хайрхандулаан сумын төв зам дээр хурд хэмжигч камер байршуулах төсөв, судалгааг гаргаад байна.

 

Холбоотой мэдээ