Төрийн албаны салбар зөвлөл бусад аймгаа хошуучилжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ аймгийн Төрийн албаны салбар зөвлөл 2015 оны ажлаараа бусад аймгаа хошуучилан тэргүүлж “Батламж” гардан авлаа.
Төрийн албаны зөвлөлийн Сэлэнгэ аймаг дахь салбар зөвлөл нь 2015 онд дэвшүүлсэн зорилт, чиг үүргээ амжилттай хэрэгжүүлж, үйл ажиллагаагаараа аймаг дахь салбар зөвлөлүүдийг тэргүүлэн ажилласан байна. Иймээс тус салбар зөвлөлийн энэхүү амжилтыг үнэлж, Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн шийдвэрээр 2015 оны шилдэг салбар зөвлөлөөр батламжилжээ. “Батламж”-ийг Монгол түмний Үндэсний их баяр наадмын өмнөхөн Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоо, Сэлэнгэ аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн дарга Ө.Сувдаад гардуулан өгчээ.
Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг