НҮБ эмэгтэй идэвхтнүүдийн хаана байгаа талаар мэдээлэл өгөхийг хүсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2022-01-23 15:23:42

КАБУЛ. /DW/. НҮБ Афганистаны хоёр эмэгтэй идэвхтэн сураггүй болсонд санаа зовниж буйгаа илэрхийлээд, тэдний хаана байгаа талаар мэдээлэл өгөхийг “Талибан” хөдөлгөөнд бямба гарагт уриалжээ.


НҮБ-ын Афганистан дахь тусламжийн газрын “Twitter” хуудсанд мэдээлснээр, эмэгтэй идэвхтнүүд лхагва гаргаас хойш сураггүй болсон байна.


“НҮБ Афганистаны нийслэл Кабул хот дахь гэрээс нь хүчээр авч явсан гэгдэж буй Тамана Заряби Парьяни, Паравана Ибрагимхель нарыг сураггүй болсонд санаа зовниж байна. Иймд тэдний хаана байгаа талаарх мэдээллээр хангаж, афганчуудын эрхийг хамгаалахыг “Талибан” хөдөлгөөнд уриалж байна” гэж уг мэдэгдэлд тэмдэглэжээ. 

Холбоотой мэдээ