"Nomadic hunters" баг футзалын УАШТ-д тэргүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-01-23 15:27:36

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монголын хөл бөмбөгийн холбооноос зохион байгуулсан футзалын "Сонирхогчийн цом 2022"  улсын аварга шалгаруулах тэмцээнд Баян-Өлгий аймгийн "Nomadic hunters" баг тэргүүллээ.

Тус багийн хувьд хагас шигшээ тогтолтод "Капитрон" багийг 7:2 харьцаагаар ялж, тэргүүн байрны төлөө тоглох эрхтэй болсон.

Харин шигшээ тогтолтод "Хан-Уул" багийг 5:2 харьцаагаар ялж, цомын эзэн болсон байна.  

Холбоотой мэдээ