Гурван сая төгрөгийн нэг азтан тодров
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НӨАТ-ын сугалааны энэ оны эхний сарын ээлжит тохирол өчигдөр болов. Энд нийт 37 сая 230 мянган ширхэг баримт бүртгэсэн байна. Үүнээс:
- 30 мянган төгрөгийн 33.355 иргэн,
- 100 мянган төгрөгийн 3292 иргэн,
- 500 мянган төгрөгийн 318,
- 1.5 сая төгрөгийн 30,
- 3 сая төгрөгийн 1 азтан
тус тус тодорлоо.
Супер шагналын эзэн тодорсонгүй. Энэ удаагийн супер шагнал 20 сая төгрөг байв.