"Харанга" хамтлаг 100 сая төгрөгөөр шагнуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ariunzaya@montsame.mn
2016-07-20 17:32:56

“Пентатоник” академиас  шалгаруулдан “Алдрын од” одонд Инээмсэглэл, Өргөө, Харанга хамтлагыг  нэр дэвшүүлжээ. 

“Алдрын Од” шагналыг санхүүжүүлэгч “Хонхны дуу” клубын гишүүдийн дунд нууц санал хураалт явуулснаар  "Харанга" хамтлаг шалгарсан байна. Харанга хамтлагт “Алдрын од” одонг энэ сарын 30-нд гардуулах бөгөөд энэ үеэр Чингисийн талбайд Харанга хамтлагт хүндэтгэл үзүүлэх шоу тоглолт болох аж. “Хонхны дуу” клубээс Харанга хамтлагт 100 сая төгрөгийг гардуулах юм.

 Хамгийн анхны “Алдрын Од” одонг Монголын рок попын анхдагч "Соёл-Эрдэнэ" хамтлаг хүртжээ.

 Б.Заяа 

Холбоотой мэдээ