Сургууль, цэцэрлэгүүдэд ухаалаг самбар хүлээлгэн өглөө

ОРОН НУТАГТ | Увс
batkhuu@montsame.mn
2022-01-25 09:58:52

Увс /МОНЦАМЭ/ “Дижитал боловсрол” хөтөлбөрийн хүрээнд Увс аймгийн сургууль, цэцэрлэгүүдэд Ухаалаг самбар /IQ board/ хүлээлгэн өгөх үйл ажиллагаа өнөөдөр боллоо.

Дижитал аймаг болох бэлтгэл ажлын хүрээнд Увс аймгийн Засаг даргын Тамгын газраас “Sankou Marketing Mongolia” ХХК-тай хамтран MAXHUB брэндийн ухаалаг самбарыг Увс аймгийн сургууль, цэцэрлэгүүдэд хүлээлгэн өгөх, заах арга зүйн үзүүлэх сургалтыг зохион байгуулах ажил ийнхүү биелэлээ олоод байна.

Аймгийн ИТХ, Засаг даргын Тамгын газраас энэ онд бүх салбартаа Дижитал шилжилтийг нэвтрүүлж, цахим аймаг болох зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд Дижитал аймаг иж бүрэн системийг хөгжүүлэх, нэвтрүүлэх чиглэлээр Ай Си Ти групп ХК-тай хамтран ажиллах санамж бичиг байгуулжээ.

Мөн аймгийн ИТХ-ын ээлжит 6-р хуралдаанаар Увс аймгийн хөгжлийн 2022 оны жилийн төлөвлөгөөнд боловсрол, эрүүл мэндийн салбарт дижитал шилжилтийг эхлүүлэхээр төсөв, хөрөнгө суулган баталсан юм. 

Холбоотой мэдээ