Баян-Өлгийн 6 иргэн улсын аварга малчин, тариаланчаар шалгарав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-01-26 14:04:49

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар “Улсын аварга малчин, улсын хошой аварга малчин, улсын аварга саальчин, улсын аварга фермер, улсын аварга тариаланч хамт олон, улсын аварга тариаланч  шалгаруулах тухай” тогтоолын төслийг хэлэлцэж шийдвэрлэжээ.

Засгийн газрын шийдвэрээр Баян-Өлгийн аймгийн Дэлүүн сумын Буга багийн малчин Гончигийн Манарбек "Улсын хошой аварга малчин"-аар, Булган сумын Улаагчин багийн малчин Мажекийн Болысхан,  Бугат сумын Хатуу багийн малчин Зеймолдагийн Абай, Ногооннуур сумын Бахлаг багийн малчин Шалханы Хуандых нар "Улсын аварга малчин"-аар шалгарсан байна.

Мөн Бугат сумын иргэн Мешелийн Хуаныш, Баяннуур сумын иргэн Хуатханы Жандос нар “Улсын аварга тариаланч”-аар тус тус шалгарчээ.

Холбоотой мэдээ