Долдугаар сарын 21-нд болох үйл явдал

Монголын мэдээ | Лавлагаа
ariunbold@montsame.mn
2016-07-21 08:57:24

09.00 цагт Төрийн ордонд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.

10.00 цагт Чингисийн талбайд Цагдаагийн байгууллагын түүхт 95 жилийн ойг тохиолдуулан Их эзэн Чингис хаан, Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөх ёслол болно.

11.00 цагт Чингисийн талбайд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын түүхт 95 жилийн ойг тохиолдуулан Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх, Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслол болно.

12.00 цагт Соёлын төв өргөөнд Цагдаагийн байгууллагын түүхт 95 жилийн ойн баярын хурал, хүндэтгэлийн концерт болно.

12:00 цагт “Чингис Хаан” олон улсын нисэх буудалд Хустайн байгалийн цогцолборт газраас Говийн их дархан газрын “Б” хэсгийн Тахийн тал руу 4 тахь сэргээн нутагшуулах зорилгоор тээвэрлэнэ.

14.00 цагт Улсын Драмын Эрдмийн театрт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын түүхт 95 жилийн ойн баярын хурал, хүндэтгэлийн концерт болно.

16.00 цагт “IMAX” кино театрын нээлтийн хэвлэлийн хурал Шангри-Ла зочид буудалд болно.

Холбоотой мэдээ