Сар шинийн барилдаанд начин Д.Тамир түрүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2022-01-29 10:18:18

Булган /МОНЦАМЭ/ XVII жарны “Сайжруулагч” хэмээх усан бар жилийн сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдаанд Монгол Улсын начин Д.Тамир түрүүлж, аймгийн арслан Б.Түмэндэмбэрэл үзүүрлэв.

Сар шинийн барилдаанд Монгол Улсын заан Д.Баасандорж, начин Д.Тамир, Х.Цогтгэрэл, аймгийн арслан Б.Түмэндэмбэрэл, Э.Сумьяабат тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой 64 бөх зодоглосон юм.

Холбоотой мэдээ