Сэлэнгэ аймгийн Цагдаагийн түүхэнд гавьяат хуульч нэг төржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-07-21 11:57:03

95 жилийн ойгоо тэмдэглэж байгаа Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын нийт бие бүрэлдэхүүнээс түүхийн энэ хугацаанд Сэлэнгээрээ овоглосон Монгол Улсын гавьяат хуульч нэг төржээ.

 Энэхүү алдрын эзэн Монгол Улсын гавьяат хуульч Г.Эрдэнэсамбуу гуайг ажил мэргэжилдээ чадварлаг нэгэн байсан хэмээн хамт олон нь дурсан ярьдаг юм. Тэрээр өнөөдөр гавьяаныхаа амралтанд суусан ч “Хар луу” хэмээх харуул хамгаалалтын байгууллагыг удирдан аюулгүй байдлыг хамгаалан ажилласаар сууна. Түүний тэргүүлж байсан Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн тасгийн хамт олны ажлын амжилт гэвэл ЦЕГ-ын ЭЦГ-ын "Тэргүүний алба тасаг"-аар 10 удаа шалгарч байгаа юм. Мөн тус Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасаг нь УМБГ-ын хэмжээнд тогтмол 1-3-р байрт, удаа дараа "Тэргүүний тасаг" хамт олноор шалгарч байна. Сэлэнгийн Цагдаагийн газраас түүхийн энэхүү хугацаанд Монгол Улсын Гавъяат хуульч нэг, Сүхбаатарын одонгоор 11, Байлдааны болон Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор 42, Алтан гадас одонгоор 51, Байлдааны болон цэргийн гавъяаны одонгоор 64, Байлдааны болон цэргийн хүндэт медалиар 127, Хууль зүйн тэргүүний ажилтан цол тэмдгээр 6, Онц сэргийлэгч тэмдгээр 40, цагдаагийн алдар тэмдгээр 47, Цагдаагийн гавъяа тэмдгээр 83 хүн шагнуулжээ. Монгол Улсад Цагдаагийн байгууллага үүссэн Түүхт 95 жилийн ойн өдрөөрөө аймгийн Цагдаагийн газрын зарим алба хаагчид аймгийн Засаг даргын жуух, ЦЕГ-ын жуух, мөн цагдаагийн албаны 1, 2, 3-р зэргийн тэмдгээр шагнуулсаныг баярын өдрөөр нь гардуулж өгсөн юм.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ