Америкийн уран гулгагч коронавирусний улмаас тэмцээнээ орхилоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2022-02-08 10:57:03

МОСКВА. /RIA Novosti/. Америкийн уран гулгагч Винсент Жоугийн коронавирусний шинжилгээний хоёр дахь хариу “эерэг” гарсан талаар тус улсын Уран гулгалтын холбооны (US Figure Skating) хэвлэлийн алба мэдээлжээ.


Ингэснээр Винсент Жоу уран гулгалтын эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд оролцох боломжгүй болж байгаа юм. Аюулгүй байдлын журмын дагуу тэрбээр тусгаарлагдана. Тусгаарлалтаас гарахын тулд “COVID-19”-ийн шинжилгээний хариу нь хоёр удаа “сөрөг” гарсан байх ёстой.


Винсент Жоу үндэсний шигшээ багийнхаа бүрэлдэхүүнд Бээжингийн олимпын наадмаас багийн төрөлд мөнгөн медаль хүртсэн. Тэрбээр мөн 2019 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт юм. 

Холбоотой мэдээ