Өнөөдөр эрэгтэй хоккейчдын тэмцээн эхэлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Бээжин-2022” өвлийн олимпын XXIV наадмын 5 дахь өдөр буюу хоёрдугаар сарын 9-нд цагаан олимпын 6 багц медалийн эзэд тодорно.
УУЛЫН ЦАНА
10:15 цагаас эмэгтэйчүүдийн слаломын урьдчилсан шат
явагдах бөгөөд 13:45-аас медалийн төлөөх уралдаан эхлэх хуваарьтай байна.
КЁРЛИНГ
Өнөөдрөөс эрэгтэйчүүдийн тэмцээний урьдчилсан шат эхэлж
байна.
20:05 Дани-Канад
20:05 АНУ-Оросын ҮОХ
20:05 Норвеги-Швейцар
20:05 БНХАУ-Швед
ФРИСТАЙЛ
Эрэгтэйчүүдийн биг эйр төрлийн урьдчилсан шат 11:00
цагаас эхлэх бөгөөд 11:45-д медалийн төлөөх өрсөлдөөн эхэлнэ.
ХОККЕЙ
Өвлийн олимпын үзүүштэй төрлийн нэг эрэгтэйчүүдийн
хоккейн тэмцээн өнөөдөр эхэлж байна.
16:40 Оросын ҮОХ -
Швейцар /В/ хэсэг
21:10 Чех-Дани /В/ хэсэг
ЧАРГА
Эрэгтэйчүүдийн хос төрлийн аваргууд Яньчин дахь National
Sliding Center-т тодорно. Урьдчилсан шат 20:20 цагт, финалын уралдаан 21:35
цагт эхлэх юм.
ЦАНЫН ХОЁР ТӨРӨЛТ
Хувийн normal hill төрөл болон 10 км-ийн аваргууд өнөөдөр
тодорно. Энэ төрөлд тамирчид трамплинаас харайхаас гадна 10 км цанаар уралдаж,
нийлбэр дүнгээр медальтнуудыг тодруулах юм. 16:00 цагт трамплины тэмцээн
явагдах бол 19:00 цагт цанын уралдаан эхэлнэ.
ШОРТ ТРЕК
Эрэгтэйчүүдийн 1500 метрийн уралдаан өнөөдөр болно. 19:00
цагаас хасагдах шатны уралдаанууд эхэлж, 21:20-д финал явагдах хуваарьтай
байна.
СНОУБОРД
Эмэгтэйчүүдийн кросс төрлийн медаль эздээ олох өдөр.
14:30-аас ⅛ шигшээ эхлэх бөгөөд 15:45-д финалын уралдаан болох юм.