Коронавируст халдварын 1230 тохиолдол бүртгэгдэж, 3 хүн нас баржээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2022-02-10 11:01:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд өчигдөр хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 1230 тохиолдол батлагджээ.


ЭМЯ-ны мэдээлснээр, сүүлийн 24 цагт илэрсэн тохиолдлын 602 нь Улаанбаатарт, 628 нь орон нутагт бүртгэгджээ. Орон нутгаас хамгийн олон тохиолдол буюу Өмнөговь аймагт 116, Дорноговь аймагт 90 тохиолдол тус тус бүртгэгджээ. Харин сүүлийн 24 цагт Баянхонгор, Булган, Ховд аймагт халдвар бүртгэгдээгүй байна.


Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 61-80 насны 3 хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд уг өвчнөөр 2065 хүн эндээд байна.


Харин 5800 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 582 хүний биеийн байдал хүнд байгаа бол маш хүнд оноштой 53 хүн байна. Гэрээр тусгаарлагдан эмчлүүлж буй  21 606 хүн байгаа аж.


Холбоотой мэдээ