Дахин гурван байнгын хороо даргынхаа асуудлыг хэлэлцлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-07-21 21:08:37

УИХ-ын байнгын хороод даргаа тодруулах хуралдаан хийж байна.

Одоогийн байдлаар Байгаль орчин, хөдөө аж ахуйн байнгын хорооны  хуралдаанаас УИХ-ын гишүүн Ц.Гарамжавыг, Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаас УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийг, Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаас УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвыг олонхийн саналаар байнгын хорооны даргад дэмжлээ.

Өмнө нь Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаас УИХ-ын гишүүн Н.Энхболдыг, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаас УИХ-ын гишүүн Л.Энх-Амгаланг, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдаанаас УИХ-ын гишүүн Ж.Энхбаярыг байнгын хорооны даргад томилуулахаар дэмжээд буй.

Одоо Төсвийн байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо тус тус хуралдана.

Б.Туул

Холбоотой мэдээ