Цэргүүдтэй уулзаж гарын бэлэг гардууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2022-02-11 19:14:14
Өмнөговь /МОНЦАМЭ/ Орон нутагтаа хугацаат цэргийн алба хааж байгаа цэргүүдтэй уулзаж гарын бэлэг гардууллаа.
Тус аймагт байрлах Зэвсэгт хүчний 0167 ангийн нийт хугацаат цэргийн алба хаагчдад аймгийн Засаг дарга Р.Сэддорж “Усан бар” жилийн сар шинийн мэндчилгээ дэвшүүлж гарын бэлэг өгсөн байна. Тус ангид өнгөрсөн оны 10 дугаар сард цэргийн албанд татагдсан Өмнөговь аймгийн 80 гаруй алба хаагч байгаа юм. Мөн Улаанбаатар, Өвөрхангай, Дундговь аймгаас ирсэн байлдагчид эр цэргийн алба хааж байгаа аж.
Зэвсэгт хүчний 0167 дугаар ангийн захирагч, хурандаа Ж.Амаржаргал "Аймгийн удирдлагууд ирж алба хааж байгаа цэрэг дайчдын ахуй амьдрал, цэргийн бэлтгэл сургууль, ар талтай бүрэн танилцлаа. Цэргүүд албаа сайн хааж байгаагаа аймгийнхаа удирдлагуудад танилцууллаа" гэлээ.
Холбоотой мэдээ