Эрчим хүчний хэмнэлттэй шинэ технологийг танилцуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-07-22 09:41:49

Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын 3 дахь удаагийн форумын хүрээнд ирэх сарын 03-04-нд Чингисийн талбайд эрчим хүчний хэмнэлттэй, шинэ дэвшилтэд технологи бүхий бараа бүтээгдэхүүнийг сурталчлах үзэсгэлэн зохион байгуулах болжээ.

Үзэсгэлэнд дотоод болон гадаадын 50 гаруй аж ахуйн нэгж оролцож,  ногоон эрчим хүч, ногоон тээвэр, ногоон үйлдвэрлэл, дулаалгын технологи гэх мэт байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүнийнхээ шийдлийг танилцуулах юм.

“Хотын ногоон хөгжил, эрчим хүчний ногоон шийдлүүд” сэдвийн дор гурав дахь жилдээ болох Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форумд БНХАУ, ОХУ, БНСУ, Япон, БНАСУ зэрэг 20 гаруй орны хотын дарга, аж ахуйн нэгжүүд оролцохоор бүртгүүлээд байгаа юм.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ