Иргэдийн дийлэнх нь нийгмийн даатгал, халамж, хадлангийн газрын асуудлаар гомдол гаргажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-07-22 10:08:17

Сэлэнгэ аймгийн хэмжээнд 2016 оны эхний хагас жилийн байдлаар төрийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж  нийт 12225 өргөдөл, гомдол ирсэний 11219-ыг нь бүрэн шийдвэрлэн ажиллажээ.

Харин 182 өргөл гомдлыг бусад холбогдох байгууллагад нь шилжүүлэн өгч, үлдсэн 813 өргөдөл, гомдлын шийдвэрлэх хугацаа болоогүй учир хүлээгдэж байгаа аж. Мөн 11 өргөдөл гомдолыг хуулийн хугацаанаас нь хэтрүүлэн шийдвэрлэсэн явдал гарсан байна. Дээрх өргөдөл, гомдлыг байгууллагаар нь авч үзвэл аймгийн ЗДТГ-д нийт 255 өргөдөл гомдол ирсний 179 нь шийдвэрлэгдэж, 76 нь хугацаа болоогүй учир хүлээгдэж байгаа аж. Мөн сумдын ЗДТГ-д нийт 11443 өргөдөл, гомдол ирсний 10574-ыг шийдвэрлэж, 172 нь бусад холбогдох байгууллагад шилжүүлж, 11-ыг хугацаа хэтрүүлэн шийдвэрлэж, 686 нь хугацаа болоогүй байгаа юм. Мөн газар, хэлтэс, албадад нийт 527 өргөдөл, гомдол ирсний 466-г шийдвэрлэж, 10-ыг бусад байгууллагад шилжүүлж, 51-ыг хугацаа болоогүй хүлээлгэж байгаа аж. Мөн энэ хугацаанд иргэдээс Сэлэнгэ аймгийн төрийн захиргааны байгууллагад хандаж нийт 12225 өргөдөл, гомдол, санал, хүсэлт ирүүлсэн байна. Эдгээрийн 11084 өргөдөл, гомдлыг бичгээр, 52-ыг Засгийн газрын 11 11 төвөөр, 7-г цахим хэлбэрээр, 216 нь утсаар, 768 нь биечлэн уулзаж шийдвэрлэжээ. Эдгээрийг байгууллагаар нь авч үзвэл аймгийн ЗДТГ-т 255, сумдын ЗДТГ-д 11443, газар, хэлтэс, албадад 527 өргөдөл, гомдол, санал, хүсэлт байгаа юм. Эдгээр өргөдөл гомдол санал хүсэлтийн ихэнх нь нийгмийн даатгал, халамж, газрын харилцаа, хадлангийн газрын асуудлаар байв.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

 

Холбоотой мэдээ